Заавар зөвлөгөө

Манай сувиллаар үйлчлүүлэхээр ирэх эрхэм ээж, аав та бүхэн хувийн ариун цэврийн хэрэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн, сувилалд өмсөх шаахайгаа (тапочки), амны хаалт авч ирэхэд л болно. Та бүхэнд болон бяцхан нярайн асаргаа сувилгаанд шаардагдах бусад бүх зүйлийг бид бэлдсэн байгаа. 

Өдөр бүр 10 цагаас 18 цагийн хооронд эргэлтээр ирэх зочид нэвтрэх боломжтой. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 18 цагаас хойш эргэлт оруулахыг хориглоно. Сувилалд эх, нярайн хамт амарч буй аавууд 22 цагаас өмнө өөрийн нэвтрэх карт ашиглан сувилалд орсон байна.

Сувиллаар үйлчлүүлэх хугацаанд та болон таны хүүхэд, бусад үйлчлүүлэгч нарын эрүүл мэнд, халдвар хамгаалалын дэглэм, аюулгүй байдлыг хангах зорилгоор эргэлтийн тоо 7 хоногт 1 удаа, нэг удаад ирэх хүний тоо 2-с олонгүй байх, эргэлтийн хугацаа 30 минут хүртэл байхаар журамлаж өгсөн байгаа.  

Сувиллаар үйлчлүүлэх хугацаанд та болон таны хүүхэд, бусад үйлчлүүлэгч нарын эрүүл мэнд, халдвар хамгаалалын дэглэм, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт эргэлтийн тоо 7 хоногт 1 удаа, нэг удаад ирэх хүний тоо 2-с олонгүй байх, эргэлтийн хугацаа 30 минут хүртэл байхаар журамлаж өгсөн байгаа. Гаднаас хоол, цай болон бусад хүнсний зүйлээр эргэхийг хориглоно.

Та сувиллаар үйлчлүүлэх хугацаандаа мөнгө, карт болон бусад үнэт эдлэлээ өрөөний шүүгэнд байрлах сейфэнд хийж  хадгалах боломжтой.