Мэдээ мэдээлэл

БИД ЭХ НЯРАЙГ СОЛОНГОС СТАНДАРТААР СУВИЛДАГ

Яагаад заавал солонгос гэж?

Нэгдүгээрт: Төрсний дараах эх нярайн сувилгаагаар өнөөдөр БНСУ дэлхийд тэргүүлж байна. Санхүжори буюу төрсний дараах сувилгааны нэгдсэн систем нь эх нярайг эрүүл хооллолт, зөв зуршил, шинжлэх ухаанч сэргээн тэнхрүүлэлтээр хэвийн амьдралд нь хурдан шилжүүлж буй үйл явц юм. Нэгдсэн системийн түвшинд хөгжүүлж, дэлхийн олон мянган эхчүүд БНСУ руу төрсний дараах сувилгаанд татагдан зочилж, эрүүл мэндийн аялал жуулчлал өндөр түвшинд хөгжихөд зохих жин үзүүлсээр байна.

Хоёрдугаарт: Төрсөн эх нярайд хандах халамж, анхаарал, уламжлал шинэчлэл, цаг агаар, бие махбодийн ижил төсөөтэй байдал солонгос монгол эхчүүдэд олон бий.

Гуравдугаарт: Монгол эхчүүдийн төрсний дараах сувилгаа асаргаа авахаар солонгосыг зорьж буй тоо өндөр байсан тул бид эх орныхоо эдийн засагт бодит хувь нэмэр оруулж, дэлхийд тэргүүлэгч үйлчилгээг эх орондоо нутагшуулахыг зорилоо.

Хоногийн 24 цагийн турш эх нярайг энхрийлэн сувилж, агаарын чанараас хоолны шим тэжээлийн тооцоолол хүртэлх бүхий л зүйлсийг нэгбүрчлэн тооцоолж нягт нямбай ажиллаж байна бид.

Биднийг сонгосон, сонгож буй, ирээдүйд сонгох эхчүүд, багачуудынхаа эрүүл энхийн манаанд манай хамт олон итгэл төгс, баяртайгаар зогсох болно.

 
БИД ЭХ НЯРАЙГ СОЛОНГОС СТАНДАРТААР СУВИЛДАГ